Dark Light
Гадаад | 2025-10-09

ДАНИ УЛС ЦАХИМ ХЭРЭГЛЭЭГ 15-ААС ДООШ НАСНЫХАНД ХОРИГЛОЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Дани улсын ерөнхий сайд Метте Фредериксен “15-аас доош насны хүүхдүүдийг нийгмийн сүлжээ ашиглахыг нь хориглох шийдвэр гаргана. Платформууд хүүхэд насыг хулгайлж байна” гэж мэдэгдэв.
Парламентын намрын чуулганы нээлтийн үеэр Фредериксен “Энэхүү хуулийн төсөл нь хүүхэд 13 наснаас эхлэн эцэг эхийн зөвшөөрлөөр олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашиглах боломж олгоно. Бид хүүхдүүдийг гэр бүл болон найз нөхөдтэйгөө харилцах зорилгоор утас болон сошиал медиаг ашиглахыг зөвшөөрнө. Гар утасны хэрэглээнээс үүдэн олон залуучууд түгшүүр, сэтгэлийн хямралд орж байна” гэжээ. Мөн “Нийгмийн сүлжээгээр хүүхдүүд харах ёсгүй зүйлээ хараад байна. Тэд унших, анхаарлаа төвлөрүүлэхдээ маш муу болж байна” гэв.
Ерөнхий сайд “11-19 насны хөвгүүдийн 60 хувь нь чөлөөт цагаараа найзтайгаа нэг ч удаа уулздаггүй. Мөн Данийн долдугаар ангийн хүүхдүүдийн 94 хувь нь нийгмийн сүлжээнд 13 нас хүрэхээсээ өмнө профайл үүсгэсэн байсан” гэх статистик мэдээллийг дурджээ. Дани бол хүүхдийн гар утас, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашиглах эрхийг хязгаарлах арга хэмжээ авч байгаа хэд хэдэн орны нэг юм.
 
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Австралийн хууль тогтоогчид 16-аас доош насны хүүхдэд зориулсан сошиал медиаг хориглох тухай дэлхийн анхны хуулийг баталсан. Мөн Норвегийн Ерөнхий сайд 15-аас доош насны хэрэглэгчдэд хориг тавихыг санал болгосон бөгөөд түүний засгийн газар зургадугаар сард шинэ хуулийн талаар олон нийтийн хэлэлцүүлгийг эхлүүлсэн юм.
Б.ЭНХЗАЯА
 

 


Эх сурвалж | https://edition.cnn.com
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26