Dark Light
Гадаад | 2025-10-11

ШИНЗО АБЭГ ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДИЙН ШҮҮХ ХУРАЛ ЭНЭ САРД БОЛНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Япон Улсын Ерөнхий сайд асан Шинзо Абэг 2022 оны 7 дугаар сард олон нийтэд зориулсан улс төрийн арга хэмжээний үеэр гэрийн нөхцөлд хийсэн, хоёр бариултай галт зэвсэг ашиглан хоёр удаа буудан хөнөөсөн хэрэг гарсан.
Түүнийг хөнөөсөн этгээдийн шүүх хурал Нара хотын анхан шатны шүүхэд 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр эхлэхээр товлогдоод байна.
Анхан шатны шүүх 18 удаа хуралдахаар төлөвлөж байгаа бөгөөд шүүхийн шийдвэр 2026 оны 1 дүгээр сард гарах төлөвтэй байгааг мэдээлжээ.
Сэжигтний гэр бүлийн гишүүд Unification Church шашны байгууллагад их хэмжээний хандив өгч эдийн засгийн хүнд байдалд орсон байжээ. Улмаар Шинзо Абэг уг сүмтэй “хамгийн ойр улс төрч” гэж итгэсэн учраас түүнийг буудах болсон гэж мэдүүлсэн.
Энэхүү хэрэг нь Япон Улсын түүхэн дэх хамгийн том улс төрийн аллага бөгөөд тус улсад галт зэвсгийн гэмт хэрэг маш ховор байдгийн хувьд бүх нийтийг цочирдуулсан явдал болсон төдийгүй шүүхийн шийдвэрт улс орон даяар анхаарал хандуулж байгаа аж.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19