Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос нефть худалдан авахаа зогсооно гэж АНУ ерөнхийлөгч Доналд Трамп-д амласны дараа нефтийн үнэ ойролцоогоор 1 хувиар өссөн байна. Энэ нь дэлхийн нефтийн нийлүүлэлтэд нөлөө үзүүлж магадгүй гэж шинжээчид үзэж байна.
• Brent төрлийн нефтийн арилжааны үнэ 56 центээр буюу 0.9 хувиар өсөж, нэг баррель нь 62.47 ам.долларт хүрсэн байна.
• WTI (West Texas Intermediate) нефть 58 центээр буюу 1 хувиар өсөж, нэг баррель нь 58.85 ам.доллар болжээ.
Доналд Трамп “Орос улс Энэтхэгийн нийт нефть импортын гуравны нэгийг хангадаг. Гэхдээ Энэтхэг Оросоос нефть авахаа зогсооно гэж амласан” гэжээ. Мөн Хятадыг ч мөн адил алхам хийхийг уриалах гэж байгаа бөгөөд ингэснээр Оросын эрчим хүчний орлогыг хязгаарлаж, Украины дайны энхийн хэлэлцээрт шахалт үзүүлэх зорилготой гэж мэдэгдсэн байна.
Харин Энэтхэгийн Гадаад хэргийн яам “Манай улсын гол зорилго бол эрчим хүчний үнийг тогтвортой байлгах” гэж мэдэгджээ. Тус мэдэгдэлдээ оросын нефтийн импортыг зогсоох тухай асуудлыг дурдаагүй байна.
Ройтерс агентлагийн мэдээлснээр, Энэтхэгийн зарим боловсруулах үйлдвэрүүд Оросын нефтийн импортыг аажмаар бууруулах төлөвлөгөөтэй байгаа аж.
Одоогоор Энэтхэг ба Хятад нь Оросын далайгаар гаргадаг түүхий нефтийн хамгийн том худалдан авагчид хэвээр байна.
Эх сурвалж
| Reuters
|