Dark Light
Гадаад | 2025-10-16

РИО ТИНТОГИЙН МОНГОЛЫН УУРХАЙН 138.75 САЯ АМ.ДОЛЛАРЫН ТӨЛБӨРИЙГ БАТАЛНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
АНУ-ын шүүгч Рио Тинтогийн Монголын уурхайн 138.75 сая ам.долларын төлбөрийг батлахаар боллоо.
АНУ-ын шүүгч Рио Тинтогийн гэрээг батлахад бэлэн байгаагаа мэдэгдэв.  Монгол дахь Оюутолгойн зэс, алтны уурхайн далд өргөтгөлийн 7 тэрбум ам.долларын өртөг бүхий Англи-Австралийн уул уурхайн компанийг хөрөнгө оруулагчдыг залилан мэхэлсэн гэж буруутгасан нэхэмжлэлийг шийдвэрлэхийн тулд 138.75 сая ам.доллар төлөхөөр тохиролцсон.
Рио Тинто өнгөрсөн зургадугаар сард Монреальд төвтэй “Turquoise Hill Resources” компанийн хувьцаа эзэмшигчидтэй урьдчилсан тохиролцоонд хүрч, Манхэттенд төвтэй АНУ-ын дүүргийн шүүгч Льюис Лиман-ы зөвшөөрлийг хүлээж байсан юм.
Лхагва гарагт болсон сонсголын үеэр шүүгч уг нөхөн төлбөрийн гэрээг батлахад бэлэн гэдгээ мэдэгдсэн. Гэвч хувьцаа эзэмшигчдийн өмгөөлөгчдөөс анхны нөхөн төлбөрийн дараа үлдэх мөнгийг хэрхэн ашиглахаа мэдэгдэхийг хүлээж байсан тул гэрээнд гарын үсэг зураагүй байна.
Энэхүү нэхэмжлэл нь Канадын Торонтогийн биржид бүртгэлтэй байсан “Turquoise Hill Resources” компанийн хувьцаа эзэмшигчдийн нэрийн өмнөөс гаргасан бөгөөд 2018 оны долдугаар сараас 2019 оны долдугаар сар хүртэлх хугацаанд үүссэн хохирлыг нөхөн төлөхийг шаардсан юм. Тус компани нь Оюу толгойн уурхайн 66 хувийг, үлдсэн 34 хувийг Монголын Засгийн газар эзэмшдэг байсан. “Turquoise Hill” болон “Rio Tinto” нь Оюу толгойн уурхайн өргөтгөлд асуудал тулгарсныг мэдсээр байж ажил хуваарь болон төсвийн дагуу явагдаж байгаа хэмээн хөрөнгө оруулагчдад мэдэгдсэн юм. Гэвч бодит байдал дээр өргөтгөл 2.5 жилээр хоцорч, төсөв нь 1.9 тэрбум ам.доллароор хэтэрсэн байжээ.
Б.ЭНХЗАЯА

Эх сурвалж | www.reuters.com
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19