Dark Light
Гадаад | 2025-10-20

АЧААНЫ ОНГОЦ ДАЛАЙД УНАСНЫ УЛМААС ХОЁР ХҮН АМИА АЛДЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Хонконгийн олон улсын нисэх онгоцны буудалд ачааны онгоц хөөрөх зурвасаас гулсаж далайд унасны улмаас хоёр хүн амиа алджээ
Эмират компанийн Boeing 747 ачааны онгоц Хонконгийн олон улсын нисэх онгоцны буудалд буусныхаа дараа хөөрөх зурвасаас гарч, далайд унасан тухай нисэх буудлын удирдлагууд мэдэгдлээ. Хонконгийн цагдаагийн газрын мэдээлснээр, онгоцонд зорчигч байгаагүй хоёр хамгаалалтын ажилтан амь насаа алдсан. Тэдний сууж явсан автомашиныг онгоц мөргөж нэг ажилтан ослын газар шууд нас барсан бол нөгөө ажилтан нь эмнэлэгт хүргэгдсэний дараа амиа алдсан байна. Онгоцны багийнхан ноцтой гэмтэлгүйгээр амьд гарч чаджээ. Ослын шалтгааныг тогтоохоор мөрдөн шалгалт эхэлсэн байна.
Осол гарсан үед цаг агаар болон хөөрч, буух зурвас аюулгүй байсан бөгөөд онгоц хойд зурвасын хагаст гэнэт зүүн тийш эргэж, хамгаалалтын хашааг мөргөн далай руу унасан гэж Хонконгийн Нисэх буудлын Захиргаа мэдэгджээ.
Б.ЭНХЗАЯА

Эх сурвалж | BBC NEWS
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19