Dark Light
Гадаад | 2025-10-21

СУРАГЧАА ХӨНӨӨСӨН БАГШИД БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛ ОНООЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Өмнөд Солонгосын Тэжон хотын бага сургуульд гарсан 7 настай сурагчийн амь насыг хохироосон аймшигт хэрэгтэй холбоотой шүүх хурал 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр болж, хэргийг үйлдсэн багшид бүх насаар нь хорих ял оноолоо.
Энэхүү хэрэг нь 2025 оны 2 дугаар сарын 5-ны өдөр Тэжон хотын нэгэн бага сургуульд гарсан бөгөөд 48 настай багш Мён Жэ Ван ангийн сурагч Ким Ха Нылыг хичээлийн дараах цагаар “ном уншуулах” нэрийдлээр ангид оруулж, хутгалан амь насыг нь хохироосон юм. Талийгаач охин тухайн үед ердөө 7 настай байжээ.
Шүүхийн шийдвэрт онцолсноор, “Бага ангийн сурагч сургуулийн орчинд хамгийн аюулгүй, хамгаалагдсан байх ёстой атал тухайн хүүхэд өөрийг нь хамгаалах үүрэгтэй багшийнхаа гарт амиа алдсан нь урьд өмнө байгаагүй хэрцгий, зэрлэг үйлдэл” гэж тэмдэглэсэн байна.
Хэрэг үйлдэгдэхээс хэд хоногийн өмнө Мён Жэ Ван нь сургуулийн компьютерийг санаатайгаар эвдэж, өөр нэгэн багш руу халдсан байсан нь тус этгээд сэтгэл зүйн хувьд тогтворгүй байсныг илтгэж байгаа хэдий ч шүүхээс түүнийг сэтгэцийн өвчтэй гэж үзэх хангалттай нотолгоо байхгүй хэмээн дүгнэжээ.
Прокурорын зүгээс уг гэмт хэргийг “хэвийн бус сэдэлтэй, сул дорой нэгэнд уур хилэнгээ тайлах зорилгоор үйлдсэн онц ноцтой хэрэг” хэмээн тодорхойлж, цаазаар авах ял оноохыг шаардсан ч шүүхээс бүх насаар нь хорих ялыг оногдуулсан юм.
Хэргийг олон нийтэд мэдээлэгдсэн цагаас хойш Солонгос даяар хүүхэд хамгаалал, багш нарын сэтгэлзүйн дэмжлэг, сургуулийн дотоод хяналттай холбоотой асуудлуудыг дахин хөндөн хэлэлцэх болсон. Боловсролын яам болон холбогдох байгууллагууд багшийн өмнөх зөрчлүүдийг үл анзаарсан, удирдлагын түвшинд хариуцлага тооцох хэрэгтэй талаар байр сууриа илэрхийлжээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19