Dark Light
Гадаад | 2025-10-23

90 МЯНГА ОРЧИМ АЙЛ ӨРХ ЦАХИЛГААНГҮЙ БОЛЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Шинэ Зеландад 155 км/цаг (96 миль) хүчтэй салхи шуурсны улмаас 90 мянга орчим айл өрх цахилгаангүй болжээ.
“Салхи Өмнөд арал, мөн Умард арлын өмнөд хэсгийг хамарч байна” гэж тус улсын цаг уурын албанаас мэдээллээ. Шинэ Зеландын эрх баригчид Кантербери, Веллингтон зэрэг төвийн бүсүүдэд хамгийн өндөр түвшний онц байдал зарласан байна. Мөн Өмнөд аралд аадар бороо орохыг анхааруулжээ. Зарим бүс нутагт байшингуудын дээвэр хийсэж, мод, цахилгааны шон унасан тухай мэдээлэл байна. Веллингтон хотод нэг эрэгтэй модны мөчирт цохиулж амиа алдсан харамсалтай тохиолдол бүртгэгдсэн аж. Мөн Веллингтонд нэг эмэгтэй хүчтэй салхинд туугдан машины урд унаж буй бичлэг цахим орчинд тархаад буй. Иргэдэд гэртээ байх, аяллаас зайлсхийх, мөн цахилгаан тасрахад бэлтгэлтэй байхыг эрх баригчид анхааруулсан байна. 
“Цахилгааны тасалдал Өмнөд арлын оршин суугчдад нөлөөлж байна. Бид цахилгааны хангамжийг сэргээхээр ажиллаж байгаа” гэж Шинэ Зеландын эрх баригчид мэдэгджээ. Шуурганы улмаас нислэгүүд цуцлагдаж, зарим зам, үйлчилгээний газрууд хаагдсан байна.
Б.ЭНХЗАЯА

Эх сурвалж | BBC
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19