Dark Light
Гадаад | 2025-10-23

АМАЗОН КОМПАНИЙН ХҮРГЭЛТИЙН ЖОЛООЧ НАР УХААЛАГ НҮДНИЙ ШИЛ АШИГЛАЖ ЭХЭЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Амазон компани хүргэлтийн жолооч нарынхаа хэрэгцээнд зориулан хиймэл оюун ухаанд суурилсан “Amelia” нэртэй ухаалаг нүдний шилний загвараа танилцууллаа. Энэхүү шил нь камер, дэлгэцтэй бөгөөд зураг авах боломжтой товчтой юм.
Амазон нь ухаалаг төхөөрөмж туршиж байгаа АНУ-ын технологийн томоохон компаниудын нэг боловч энэ бүтээгдэхүүн одоогоор хэрэглэгчдэд бус, зөвхөн жолооч нарт зориулагдсан байна. Амазон компанийн тээвэр хариуцсан дэд ерөнхийлөгч Берил Томай “Жолооч нар үүнийг хүргэлт хийхдээ ашиглаж байгаа. Бид тусгайлан уг хэрэглээнд зориулан бүтээсэн юм. Аюулгүй байдлын үүднээс машин дотор байх үед автоматаар унтардаг функцтэй. Жолоочийн анхаарлыг сарниулахгүй. Энэхүү ухаалаг шил нь жолооч нарт ачааг хурдан олоход тусална” гэж Калифорнид болсон хэвлэлийн бага хурлын үеэр хэлэв. Мөн тус хурлын үеэр агуулахын ажилтнуудад зориулсан илүү хурдан, нарийвчлалтай бараа ангилахад туслах робот гар танилцуулсан байна. Энэхүү робот нь Өмнөд Каролина дахь нэг агуулахад аль хэдийн ашиглагдаж байгаа бөгөөд гэмтэл, бэртлийг бууруулж, агуулахын зайг илүү үр ашигтай ашиглахад туслах юм.
Б.ЭНХЗАЯА

Эх сурвалж | BBC
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19