Дональд Трамп Оросын томоохон нефть үйлдвэрлэгчдийн эсрэг шинэ хориг арга хэмжээ авахаа зарласны дараа нефтийн үнэ огцом өслөө. АНУ-ын ерөнхийлөгч Украины дайныг зогсоохын тулд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд шахалт үзүүлж эхэлсэнтэй холбоотой юм.
Москвагийн хоёр том нефтийн компани болох "Роснефть" болон "Лукойл"-д шинэ хязгаарлалт тавьсан тухай мэдээний дараа Брент маркийн нефтийн үнэ 4.9 хувиар өсөж, баррель нь 65.65 доллар болсон байна. АНУ-д уг хоёр газрын тосны компаниудад хамаарах бүх хөрөнгийг битүүмжилсэн бөгөөд Америкийн компани, хувь хүмүүс эдгээр компаниудтай хамтарч ажиллахыг хоригложээ.
Энэтхэгийн нефть боловсруулах үйлдвэрүүд Оросын нефтийн импортоо эрс бууруулах бэлтгэл хийж байгаа талаар мэдээллүүд гарсан. Украины дайн эхэлснээс хойш Энэтхэг нь хямдралтайгаар далайн боомтоор нийлүүлэгддэг Оросын нефтийн хамгийн том худалдан авагчдын нэг болж, үүний улмаас Дональд Трамп наймдугаар сард Энэтхэгийн бараа бүтээгдэхүүнд 50 хувийн торгууль татвар ногдуулсан юм.
Их Британийн Засгийн газар өнгөрсөн долоо хоногт “Роснефть”, “Лукойл” компаниудад хориг арга хэмжээ авсан. Европын Холбоо нь төрийн өмчит Оросын “Роснефть” компанид хориг тавьсан ч хувийн эзэмшлийн “Лукойл” компанид хориг тавиагүй юм. Энэ нь Оросын нефтийг худалдан авдаг Унгар, Словак улсуудад хөнгөлөлт үзүүлсэнтэй холбоотой.
Мөн Дональд Трамп лхагва гарагт Владимир Путинтэй хийхээр төлөвлөж байсан дээд хэмжээний уулзалтаа цуцалснаа мэдэгджээ.
Б.ЭНХЗАЯА
|
Эх сурвалж
| Guardian
|
АДМИН








Гадаад








