АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Оросын “Роснефть”, “Лукойл” компанид хориг арга хэмжээ авсны дараа Оросын ерөнхийлөгч Владимир Путин эдийн засгийн тусгай төлөөлөгч Кирилл Дмитриевийг АНУ руу илгээжээ.
Энэ нь Дмитриевийн 2022 оноос хойш АНУ-д хийж буй хоёр дахь айлчлал бөгөөд тэрээр АНУ–Оросын харилцааны хэлэлцээг үргэлжлүүлэх зорилготой байгаа гэж эх сурвалжууд мэдээлэв. “Axios”-ын мэдээлснээр тэрбээр энэ бямба гаригт (2025.10.25) Майамид Цагаан ордны төлөөлөгч Стив Уиткофтой уулзахаар төлөвлөжээ.
Саяхан Дмитриев “Путин–Трампын хонгил” нэртэй, Аляскаг Оростой холбох найман тэрбум ам.долларын дүнтэй далай доорх хонгилын төслийг санал болгосон бөгөөд үүнийг хоёр орны эв нэгдлийн бэлгэ тэмдэг гэж тодорхойлсон байна.
Одоогоор тэрбээр АНУ дахь айлчлалынхаа талаар албан тайлбар хийгээгүй байна.
АДМИН






Гадаад








