Dark Light
Гадаад | 2025-11-07

“КАЛМАЕГИ” ХАР САЛХИНЫ УЛМААС АМИА АЛДСАН ХҮНИЙ ТОО 200 ХҮРЧЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнгөрөгч Баасан гарагт Филиппиний төв хэсгийг дайран өнгөрсөн “Калмаеги” хар салхины нөлөөгөөр үүссэн үер, байгалийн гамшгийн улмаас амиа алдсан хүний ​​тоо 200-д хүрч, 135 хүн сураггүй болоод байна.

Филиппинд их хэмжээний хохирол учруулсан “Калмаеги” хар салхи Вьетнамын төв хэсэгт хүрээд байна. Одоогоор салхины эрч 149 км/ц хурдтай байгаа бөгөөд долоон муж,  олон хот сууринд үер буух эрсдэл нүүрлээд байна.  Тус улсын зургаан нисэх буудал хаагдаж, хэдэн зуун нислэг цуцлагдаад байна. Вьетнамын цэргийн 268,000 гаруй  албан хаагч 6,700 техник хэрэгсэл, зургаан онгоц ашиглан эрсдэлтэй бүсээс иргэдийг нүүлгэн шилжүүлж байгаа бөгөөд Ерөнхий сайд Фам Мин Чинь “Айл өрхүүдэд хүнс, цэвэр ус болон зайлшгүй хэрэгцээт зүйлсийг хүргэж байна” гэж мэдэгджээ.

Вьетнамын Эрх баригчид Тхань Хоагаас Куанг Три хүртэлх төвийн аймгуудад 8 инч (20.32см) хүртэл ширүүн бороо үргэлжлэн орохыг анхааруулсан. Шуурганы улмаас Вьетнамд амиа алдсан хүний тоо албан ёсоор гараагүй байна. “Калмаеги” хар салхины нөлөөгөөр Тайландад ч аадар бороо орж, үер буух эрсдэлтэй тул тус улс бэлэн байдалд шилжиж байна.


Эх сурвалж | www.reuters.com
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23