“Калмаеги” хар салхины улмаас Филиппинд 188, Вьетнамд 5 хүн амиа алджээ
Филиппин болон Вьетнамын сүүлийн үеийн мэдээллээр “Калмаеги” хар салхины улмаас Филиппинд 188, Вьетнамд 5 хүн амиа алджээ. Энэ сарын 6-нд Вьетнамын төв хэсгийг дайран өнгөрсөн энэхүү хар салхи одоо баруун тийш Камбож, Лаос руу чиглэж байна.
Вьетнамд үерийн аюултай байдалтай холбоотой сэрэмжлүүлэг гаргажээ. Вьетнамын эрх баригчид нам газар орших бүс нутгуудад үерийн аюул үүсэж болзошгүйг анхаарууллаа. Өнгөрсөн долоо хоногт их хэмжээний хур тунадас орж, 50 хүний амиа алджээ. Вьетнамын Ерөнхий сайд Пхам Минь Чинь гамшгийн нөхцөлд шуурхай хариу арга хэмжээ авах үүрэг өгчээ.

Мөн энэхүү хар салхи нь Филиппинд их хэмжээний хохирол учруулсан байна. Албан ёсны тооцоогоор 135 хүн сураггүй болсон бөгөөд нас барсан хүний тоо 114-өөс 188-д хүрч өссөн байна. Филиппиний засгийн газар улс даяар онцгой байдал зарлалаа. Онц байдлын хүрээнд том хэмжээний хохирол, амь нас, эд хөрөнгө, мөн амьдралын хэв маяг, ажил эрхлэлтийн хэвийн байдалд аюул учирч байгаа бүс нутгуудад гамшгийн хариу арга хэмжээ авч эхэлсэн байна.
|
Эх сурвалж
| BBC
|
Б.ЭНХЗАЯА







Гадаад








