Туркийн прокурорын газраас хөлбөмбөгийн тоглолтод мөрий тавьсан байж болзошгүй хэргээр 17 шүүгч, Супер лигийн клубийн удирдлагуудыг багтаасан 21 хүнийг баривчлах шийдвэр гаргаж, одоогоор 18 хүнийг саатуулжээ. Энэ нь Туркийн Хөлбөмбөгийн Холбоо (TFF) өнгөрсөн долоо хоногт хийсэн дотоод шалгалтаар тус улсын мэргэжлийн лигүүдэд ажилладаг 571 шүүгчийн 371 нь мөрийтэй холбоотой цахим данстай, тэдний 152 нь хөлбөмбөгийн тоглолтод мөрий тавьсан байж болзошгүй нь илэрчээ.
Туркийн Хөлбөмбөгийн Холбоо нийт 149 шүүгч, туслах шүүгчийг үүрэгт ажлаас нь түдгэлзүүлсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж.
АДМИН








Гадаад








