Dark Light
Гадаад | 2025-11-28

50 ЖИЛД УУР АМЬСГАЛТАЙ ХОЛБООТОЙ ГАМШГИЙН ТОО 5 ДАХИН ӨСЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Он гарсаар дэлхийн олон бүс нутагт уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан гамшгийн давтамж, хүч, эдийн засгийн хохирол түүхэн дээд түвшинд хүрч байна. Өмнөд Ази, Африк, Европын зарим оронд үер, ган, ой хээрийн түймрийн давлагаа үргэлжилж, хүн амын шилжилт хөдөлгөөн, эдийн засгийн дарамтыг эрс нэмэгдүүллээ. 
Дэлхийн цаг уурын байгууллага (WMO)-ын 2025 оны урьдчилсан дүн шинжилгээгээр сүүлийн 50 жилд уур амьсгалтай холбоотой гамшгийн тоо 5 дахин өсөж, зөвхөн 2024 онд  гэхэд 184 улсын хэмжээнд 18.000 орчим хүн амь үрэгдэж, 150 сая хүн нөлөөлөлд орсон гэж мэдээлжээ.
Мөн эдийн засгийн хохирлын хэмжээ дэлхий даяар 387 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх жилтэй харьцуулахад 18 хувиар өссөн үзүүлэлт юм.
Азид үерийн гамшиг хамгийн өндөр түвшинд байгаа бөгөөд Өмнөд Азийн орнуудад хүчтэй аадар бороо, муссоны системийн өөрчлөлтөөс шалтгаалж Бангладеш, Энэтхэг, Шри Ланка зэрэг улсад томоохон үерийн давлагаа гарч, нийтдээ 30 сая хүн нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болсон байна.  Дэлхийн Банкны тооцоогоор зөвхөн Бангладеш улсад үерийн шууд болон дам нөлөөний хохирол 11 тэрбум ам.долларыг давсан байна.

Эх сурвалж | WMO Global Climate Report 2024–2025
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.29 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21