Dark Light
Гадаад | 2025-12-01

ХИМИЙН ХОГ ХАЯГДАЛ ДАХИН БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРТ ДЭЛБЭРЭЛТ БОЛОВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Бямба гарагийн орой Австралийн баруун хэсэгт орших Сидней хотын хойд хэсэгт байрлах Сент Мэри хотын химийн хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрт их хэмжээний дэлбэрэлт болж гал түймэр гарчээ. Тодруулбал химийн хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрт хадгалагдаж байсан химийн бодис хадгалах сав агаарт шидэгдэж асар том хэмжээний галын бөмбөг агаар мандалд үүсгэжээ.
Гал түймэр унтраах, аврах NSW-ийн мэдээлснээр гал түймрийг унтраахаар олон арван гал түймэр унтраах нэгжүүдийн 200 гаруй гал сөнөөгчид 12 цагийн турш тасралтгүй ажилласан ба гал түймэр унтраах үеэр хоёр гал сөнөөгч гэмтэж бэртжээ.
Уг гал түймэр нь Сиднейн баруун хэсэгт сүүлийн жилүүдэд гарсан “хамгийн том түймрийн нэг” хэмээн тодорхойлсон ба галын голомтоос 200 метрийн эргэн тойронд аюулгүй байдлын зурвас татаж, иргэд олон нийтийг агаар мандалд тархсан химийн бодис, агаарын бохирдлоос үүдэн цонх, хаалгаа онгойлгохгүй байх, аюулгүй байдлаа хангах заавар зөвлөмжийг өгсөн байна. Галын шалтгаан тодорхойгүй байна.

Эх сурвалж | BBC
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.29 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21