“Цагдаа нар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ дугуй унаж яваад баригдсан 900 орчим хүний жолоо барих эрхийг хаслаа” гэж Японы орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв.
Японд унадаг дугуйтай холбоотой шинэ хууль тогтоосноор автомашин жолоодох эрхээ хасуулсан хүмүүсийн тоо өнгөрсөн жилтэй харьцуулахад огцом өссөн байна. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хэрэгжиж эхэлсэн шинэ хуулийн дагуу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ дугуй унасан бол гурван жил хүртэл хугацаагаар хорих ял, эсвэл 500000 иен буюу ойролцоогоор 3200 доллароор торгууль оногдуулах юм.
Японд 2023 онд 72 мянга гаруй унадаг дугуйн осол бүртгэгдсэн нь тус улсын нийт зам тээврийн ослын 20 гаруй хувийг эзэлж байна.
|
Эх сурвалж
| BBC NEWS
|
Б.ЭНХЗАЯА








Гадаад









