Фото зургийг | BBC
Цилия Флорес нь 69 настай, Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурогийн эхнэр юм. Тэрээр олон жил Венесуэлийн улс төрд идэвхтэй оролцож, Үндэсний Ассамблейг удирдах зэрэг өндөр албан тушаалуудыг хашиж байсан.
Флорес болон түүний гэр бүлийнхэн авлига, мансууруулах бодисын наймаа зэрэг асуудалд холбогдсон бөгөөд түүний хоёр авга ах АНУ-д мансууруулах бодис тээвэрлэсэн хэргээр ял авч байжээ. АНУ-аас Цилия Флорес болон түүний нөхөр Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурог мансууруулах бодис болон зэвсгийн наймаанд оролцсон гэж буруутган, баривчилсан. Тус шүүх хурал ойрын өдрүүдэд товлогдсон бөгөөд олон улсын хэмжээнд Венесуэлийн улс төрийн ирээдүйд шууд нөлөөлөх үйл явдал болж байна.
|
Эх сурвалж
| BBC
|
Б.ЭНХЗАЯА








Гадаад






