Dark Light
Гадаад | 2026-01-05

МАДУРОГ БАРИВЧЛАХ ҮЕЭР 32 ИРГЭН АМИА АЛДЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image
Фото зургийг | CNBC

Кубын засгийн газраас Венесуэлд болсон АНУ-ын цэргийн ажиллагааны үеэр Кубын 32 иргэн амиа алдсан гэж мэдээллээ.

Бямба гарагт болсон уг цэргийн ажиллагааны үеэр АНУ-ын цэргийн хүчин Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог баривчилсан. Тус ажиллагаанд Дотоод хэргийн яамны даалгавраар ажиллаж байсан Кубын зэвсэгт хүчнийхэн амиа алдсан гэж тус улсын ерөнхийлөгчийн тамгын газар цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. Уг мэдэгдэлд “Аюулгүй байдал, батлан хамгаалалтын өмнө хүлээсэн үүрэгтээ үнэнч байж, манай эх орончид нэр төртэйгөөр, баатарлагаар үүргээ биелүүлсэн. Тэд халдагчдын эсрэг эсэргүүцэл үзүүлж байсан ч бөмбөгдөлтөд өртөж амь үрэгдсэн” гэжээ. Кубын тал “АНУ-ын ажиллагааг халдлага, төрийн терроризмын үйлдэл гэж үзэж байгаа. Амиа алдсан иргэддээ хүндэтгэл үзүүлнэ гэж” мэдэгдсэн байна.


Эх сурвалж | CNBC
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07