535 фунт ойролцоогоор 243 кг жинтэй аварга том хөх сэрвээт туна загас Токиогийн Тойосу загасны зах дээр 2026 оны анхны дуудлага худалдаагаар 510 сая иен (3.2 сая ам.доллар)-оор зарагдаж, шинэ дээд рекорд тогтоолоо.
Энэхүү загасыг Японы хойд нутгийн Ома хотын эргээс барьсан байна. Тус бүс нутаг нь Японы хамгийн чанартай тунагаараа алдартай. Уг туна нэг килограмм нь 2.1 сая иен (13,360 ам.доллар), нэг фунт нь 6,060 ам.долларын үнэд хүрчээ. Сүши, сашимид өргөн хэрэглэгддэг тул Номхон далайн хөх сэрвээт туна загас өмнө нь уур амьсгалын өөрчлөлт, агнуурын улмаас ховордсон төрөлд тооцогдож байсан ч хамгааллын арга хэмжээний үр дүнд нөөц нь сэргэж эхэлсэн байна.
|
Эх сурвалж
| NBC NEWS
|
Б.ЭНХЗАЯА








Гадаад




