Зүүн Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад орших Вирунга үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ихэр монш мэндэлсэн ховор тохиолдлыг байгаль хамгаалагчид мэдээллээ. Ихэр төрөлт нь уулын сармагчны нийт төрөлтийн ойролцоогоор 1%-ийг л эзэлдэг гэж үздэг байна.
Вирунга нь Африкийн хамгийн эртний бөгөөд хамгийн том үндэсний цэцэрлэгт хүрээлэн юм. Вирунга үндэсний цэцэрлэгт хүрээлэнд уулын сармагчны хамгийн сүүлийн ихэр төрөлт 2020 оны есдүгээр сард бүртгэгдэж байжээ.
Цэцэрлэгт хүрээлэнгийн удирдлагууд “Ихэр моншны амьд үлдэх боломжийг нэмэгдүүлэхийн тулд нэмэлт хяналт, хамгаалалтын арга хэмжээг авсан” гэдгээ мэдэгдсэн. Европын Холбоо болон ЮНЕСКО-гийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй хулгайн ангийн эсрэг эргүүл, орон нутгийн хөтөлбөрүүдийн ачаар Вирунгад уулын сармагчны тоо нэмэгдсэн байна.
|
Эх сурвалж
| BBC
|
Б.ЭНХЗАЯА








Гадаад






