Эрдэмтэд Өмнөд Африкт ойролцоогоор 60,000 жилийн өмнө ашиглаж байсан Чулуун зэвсгийн үеийн сумны үзүүрээс ургамлын хорыг илрүүлжээ. Энэхүү хор нь амьтдыг 20–30 минутын дотор үхэлд хүргэж чаддаг болохыг судалгаагаар баталсан байна.
Энэхүү олдвор нь одоогоор мэдэгдэж буй хамгийн эртний хортой сум бөгөөд судлаачид “Сум бол хожуу үеийн шинэ бүтээл биш, энэ төрлийн багаж, ан агнуурын нарийн арга барил бидний бодож байснаас ч олон мянган жилийн өмнө аль хэдийн оршин байсан болохыг баталж байна” гэжээ.
|
Эх сурвалж
| CNN
|
Б.ЭНХЗАЯА








Гадаад






