АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нийт 66 олон улсын байгууллагаас гарах шийдвэр гаргалаа. Эдгээр байгууллагын бараг тал хувь нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын (НҮБ) харьяа байгууллагууд бөгөөд тэдгээрийн дотор дэлхийн дулааралтай тэмцэх “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь конвенц (UNFCCC)” хүртэл багтжээ. Мөн уур амьсгалын шинжлэх ухааны шинжээчдийн байгууллага болох “Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх Засгийн газар хоорондын шинжээчдийн зөвлөл (IPCC)” ч мөн жагсаалтад багтсан байна.
Цагаан ордон уг шийдвэрийг эдгээр байгууллагууд “Америкийн ашиг сонирхолд нийцэхээ больсон, үр ашиггүй, АНУ-ын бүрэн эрх, эдийн засагтай зөрчилдсөн үзэл суртлын сурталчилдаг, татвар төлөгчдийн мөнгийг дэмий үрж байна” гэж үзсэнтэй холбоотой гэж мэдэгдсэн юм.
Трамп өмнө нь олон байгууллагуудын санхүүжилтийг танаж байсан ба хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлтийн талаарх шинжлэх ухааны нийтлэг байр суурийг “худал мэдээлэл” хэмээн няцааж байжээ. Өнгөрсөн жил Трамп дэлхийн дулаарлын эсрэг Бразилд болсон “COP3 уур амьсгалын дээд хэмжээний уулзалтад төлөөлөгч илгээгээгүй юм.
|
Эх сурвалж
| BBC
|
Б.ЭНХЗАЯА








Гадаад




