Dark Light
Гадаад | 2026-01-09

RIO TINTO КОМПАНИ GLENCORE-ИЙГ ХУДАЛДАН АВАХ ХЭЛЭЛЦЭЭР ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image

Rio Tinto компани Glencore-ийг худалдан авах талаар хэлэлцээр хийж эхэлснээ мэдэгдлээ. Хэрэв уг хэлцэл амжилттай болбол зах зээлийн үнэлгээ нь ойролцоогоор 207 тэрбум ам.долларт хүрч дэлхийн хамгийн том уул уурхайн компани болох юм.

Дэлхийн хамгийн том төмрийн хүдэр олборлогч Rio Tinto-ийн зах зээлийн үнэлгээ ойролцоогоор 142 тэрбум ам.доллар, харин суурь металлын томоохон үйлдвэрлэгч Glencore-ийн үнэлгээ 65 тэрбум ам.доллар байна.

S&P Global зөвлөх компанийн мэдээлснээр:

  • 2040 он гэхэд зэсийн дэлхийн эрэлт 50% өсөх
  • Харин дахин боловсруулалт, шинэ уурхай нэмэгдэхгүй бол жилд 10 сая тонноос дээш хэмжээний хомсдол үүсэх эрсдэлтэй.

Эрчим хүч их зарцуулдаг хиймэл оюун ухааны хэрэглээ нэмэгдэхийн хэрээр зэсийн эрэлт эрс өсөх төлөвтэй байгаа юм.


Эх сурвалж | Reuters
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07