Филиппиний төв хэсэгт орших хогийн цэгт асар их хэмжээний хог нурж, 22 настай эмэгтэй амь үрэгдэн, 38 хүн сураггүй болсон тухай албаныхан мэдээлжээ.
Хохирогчдын ихэнх нь хогийн цэгт ажилладаг хүмүүс байсан байна. Нуранги үүссэн шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа юм. Себу хотын захирагч Нестор Арчавал "Аврах багууд сураггүй болсон хүмүүсийг эрэн хайх, аврах ажиллагааг явуулж байна” гэж мэдэгдлээ.
Хотын зөвлөлийн гишүүн Жоэл Гарганера “Энэхүү осол нь хог хаягдлын менежмент муу байснаас үүдэлтэй байх магадлалтай”.
Филиппиний томоохон хотуудад хогийн цэгүүд түгээмэл байдаг. Себу нь Висаясын бүс нутгийн худалдаа, тээврийн гол төв юм.
|
Эх сурвалж
| BBC
|
Б.ЭНХЗАЯА








Гадаад





