Испанийн өмнөд хэсэгт өндөр хурдны галт тэрэг осолдсоны улмаас 21 хүн амиа алджээ.
Андалусийн онцгой байдлын албаны мэдээлснээр ослын улмаас галт тэргэнд ойролцоогоор 300 зорчигч байснаас 73 нь гэмтэж, бэртсэн байна.
Ослыг Малага хотоос Мадрид руу явж байсан өндөр хурдны галт тэрэг Кордоба хотын ойролцоох Адамуз сууринд замаасаа гарч, хажуугийн төмөр зам руу орсноор үүссэн гэж төмөр замын сүлжээний оператор мэдээлэв. Үүний улмаас эсрэг чиглэлд буюу Мадридаас Уэльва руу явж байсан галт тэрэг мөн замаасаа гарчээ.
|
Эх сурвалж
| BBC
|
Б.ЭНХЗАЯА








Гадаад









