Ерөнхийлөгч Доналд Трамп АНУ Гринландыг эзэмших хэрэгтэй гэж мэдэгдсээр байна. Түүний Арктикийн бүс нутагт чиглэсэн бодлогын хүрээнд шинэ мөс зүсэгч хөлөг онгоц захиалжээ.
Өвлийн улиралд бүх боомтууд нь хөлддөг дэлхийн цорын ганц улс бол Финлянд. Тус улсын нийт ачаа барааны 97% нь далайгаар импортоор орж ирдэг байна.
Финлянд улс мөс зүсэгч хөлөг онгоцны салбарт дэлхийд тэргүүлдэг. Одоогоор ашиглагдаж буй мөс зүсэгчдийн 80%-ийг Финландын компаниуд зохион бүтээсэн байна.
Трамп өнгөрсөн аравдугаар сард “АНУ-ын Эргийн хамгаалалтын албанд зориулан Финляндаас дөрвөн мөс зүсэгч захиална” гэж зарласан юм.
Мөс зүсэгчдийн тусламжтайгаар Ази Европыг холбосон худалдааны шинэ маршрутууд, Оросын хойд эрэг дагуу эсвэл Аляска, Канадын хойд хэсэг, Гринландыг тойрох чиглэлүүд нээгдэж байна. Мөн мөсний хэмжээ багассанаар Арктикийн доорх газрын тос, хийн ордууд илүү хүртээмжтэй болжээ.
Трампын өнгөрсөн намар хийсэн мэдэгдлийн дараа анхны гэрээнүүдийг 12-р сарын 29-нд байгуулсан юм.
|
Эх сурвалж
| BBC
|
Б.ЭНХЗАЯА








Гадаад








