"Индонезийн засгийн газар хууль бусаар 190 мянган га талбайд явагдаж буй уул уурхайн үйл ажиллагааг хураан авна" гэж Ойн аж ахуйн дэд сайд мэдэгдлээ. Эрх баригчид хууль бус олборлолтыг таслан зогсоохоор ажиллаж байгаа юм.
Цэргийн дэмжлэгтэй багууд дал модны тариалан болон уурхайг хяналтдаа авсан байна. Энэхүү хатуу арга хэмжээ нь салбарынхныг түгшээж, үйлдвэрлэл буурч болзошгүй гэх болгоомжлолын улмаас дэлхийн дал модны тосны үнийг өсгөжээ. Мөн сүүлийн үед цагаан тугалга гэх мэт металлын үнэ өссөн юм.
“Ойн зориулалтын ашиглалтын зөвшөөрөлгүй 191 мянган га уурхайн талбай байна. Үүнийг хууль бус гэж үзэх боломжтой,” хэмээн Ойн аж ахуйн дэд сайд Рохмат Марзуки хэллээ. Тэрээр холбогдсон компаниудын нэр, тоо, ямар ашигт малтмал олборлож байгаа болон хураан авах хугацааны талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.
Индонезийн Ерөнхий прокурорын газраас хууль бусаар ойд үйл ажиллагаа явуулсан дал модны тосны компаниудад 6.47 тэрбум доллар, уул уурхайн компаниудад 1.93 тэрбумын торгууль ногдуулж болзошгүй гэж тооцоолжээ.
|
Эх сурвалж
| Reuters
|
Б.ЭНХЗАЯА








Гадаад








