Dark Light
Гадаад | 2026-01-20

2026 ОНД ХҮМҮҮС АНАЛОГ АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГИЙГ СОНГОЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image

2026 онд хүмүүс AI-аас залхаж, аналог амьдралын хэв маягийг сонгож байна.

AI-д суурилсан төхөөрөмж, туслахууд, чатботоор дүүрэхийн хэрээр эсрэг хандлага хүчээ авч эхэлжээ. Ялангуяа AI платформууд бидний өмнөөс бодож, бүтээж эхэлсэн энэ үед “Аналог амьдралын хэв маяг” хэмээн нэрлэгдэж буй энэ үзэгдэл нь хүмүүс амьдралаа удаашруулж, өдөр тутмын ажлаа бодитоор хийх, мэдрэх арга замыг эрэлхийлж байна. Энэ үзэгдэл хэр өргөн тархсаныг яг таг хэмжихэд хэцүү ч огцом алдартай болж буй нь анзаарагдаж байна.

Сүүлийн зургаан сард  “analog hobbies” гэсэн хайлт 136%-иар өсжээ. “Эмээгийн хобби” гэгддэг ноосон утасны багцын хайлт 2025 онд 1,200%-иар өсжээ. Ковид-19 цар тахлын дараа хүмүүс сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалахын тулд гар урлалыг илүү сонирхох болсон байна.

“Аналог амьдрал” гэж юу вэ?

Аналог амьдралыг сонгогчид AI-ууд бидний өмнөөс бодож, бүтээж байгаад бухимдсан хүмүүс юм. Энэ нь бүх технологиос татгалзана гэсэн үг биш. Аналог амьдралтай хүмүүс өөрсдийгөө технологийн эсрэг гэж үздэггүй. Зарим нь зөвхөн тодорхой хэсгийг нь хэрэгжүүлдэг. Жишээ нь, Spotify-гийн AI-д суурилсан shuffle-ийг орхиод iPod ашиглах. Нэг позоор олон зураг авахын оронд хальсан камераар нэг зураг авч, гартаа барьж мэдрэх. 

"AI slop нь үзэх явцдаа ч ядаргаатай, дээрээс нь хэт давтагдмал, маш өвөрмөц бус байдаг. Аналог амьдрал гэдэг нь интернэтээс мэдээлэл авахгүй байна гэсэн үг биш, харин интернэтэд миний тухай мэдээлэл очихыг багасгах гэсэн санаа” гэж Калифорнийн Их Сургуулийн AI судлаач, туслах профессор Авриэл Эппс хэлжээ.


Эх сурвалж | CNN
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07