Dark Light
Гадаад | 2026-01-20

КУРДУУД ГЭЖ ХЭН БЭ?

СЭТГҮҮЛЧ | И.АМАРБАЯСГАЛАН
Image
14 жилийн турш үргэлжилсэн Курдуудын хийж буй тусгаар тогтнолын төлөөх иргэний дайн Сирийн засгийн газар ням гарагтай гал зогсоох тохиролцоонд хүрснээ зарлалаа. Энэхүү гэрээний дагуу засгийн газар курдын зэвсэгт бүлэглэл хяналтдаа байлгаж байсан газар нутгийг өөртөө шилжүүлэн авах юм.
Гэсэн хэдий ч даваа гарагт хоёр талын буудалцаан үргэлжилж байгааг, ялангуяа аль-Шадади хотод байрлах ИСИЛ-ийн гишүүдийг хорьж буй шоронгийн орчимд зэвсэгт мөргөлдөөн өрнөж байгааг мэдээлсэн байна.
 
Курдууд нь Месопотамын тал нутаг болон түүнтэй залгаа өндөрлөг бүс нутгуудад суурьшин амьдардаг уугуул иргэд бөгөөд эдгээр газар нутаг нь өнөөдөр Туркийн зүүн өмнөд хэсэг, Сирийн зүүн хойд хэсэг, Иракийн хойд хэсэг, Ираны баруун хойд хэсэг, Арменийн баруун өмнөд хэсгийг хамардаг.
Иймээс Курдууд Ойрх Дорнодын хэд хэдэн улсад тархан суурьшсан бөгөөд өөрийн гэсэн тусгаар улсгүй ард түмэн юм. Мөн тэд Герман, Франц, Нидерланд, Швейцар зэрэг Европын бусад орнуудад олноороо цагаачлан амьдардаг. Курд хэл нь баруун хойд Иран хэлний бүлэгт багтдаг бөгөөд бүс нутгаас шалтгаалан хоорондоо ялгаатай хэд хэдэн үндсэн аялгатай. Курдуудын дийлэнх нь суннит лалын шашинтай боловч шиит лал, алеви, язид, христийн шашин болон бусад итгэл үнэмшлийг дагадаг Курд нийгэмлэгүүд мөн байдаг.
 
Дэлхий даяар 30–40 сая орчим Курд хүн амьдарч байна. Курдууд нь нийтлэг соёл, Курд хэлээрээ холбогдсон, дэлхийн хамгийн том тусгаар улсгүй угсаатны бүлэг хэмээн хүлээн зөвшөөрөгддөг. 
Курдууд 1500-аад онд өөрсдийн эзэмшдэг газар нутгийн ихэнхийг Османы Эзэнт гүрэнд алджээ. Дэлхийн I-р дайны дараах энхийн гэрээ болох 1920 оны Севрсийн гэрээгээр Османы Эзэнт гүрэн тарж.
Энэхүү гэрээний дагуу Холбоотон улсууд Курдуудын автономит Курдистан байгуулахыг санал болгосон байна. Энэ нь Курд үндэсний хөдөлгөөний хувьд томоохон амжилт гэж тооцогдсон ч, уг гэрээ хэрэгжээгүй. Түүнээс хойш Курдууд өөрсдийн тусгаар улсыг байгуулах гэж байнга оролдож ирсэн ч одоогоор тэр оролдлого нь амжилтгүй байгаа юм.
 

 


Эх сурвалж | ALJAZEERA
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07