Dark Light
Гадаад | 2026-01-21

УКРАЙНЧУУД ЦАХИЛГААН, ДУЛААНГҮЙ БОЛЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image

Оросын зүгээс Украины эсрэг хийсэн томоохон агаарын довтолгооны улмаас Киев хотын орон сууцны барилгуудын тал хувь нь халаалт, цахилгаангүй болжээ. Дрон, баллистик пуужингууд Украйны хэд хэдэн бүсийг, тэр дундаа нийслэл Киев, төв хэсгийн Днипро, өмнөдийн Одесса хотуудыг онилон довтолсон байна.

Ерөнхийлөгч Владимир Зеленский “олон тооны бай устгагдсан” гэж мэдэгдсэн ч агаарын довтолгооноос хамгаалах пуужингийн өртгийг дангаар нь тооцоход л энэ удаагийн дайралтаас хамгаалахад Украинд ойролцоогоор 80 сая евро зарцуулсан байна.

Даваа гарагаас мягмар гараг хүртэлх хугацаанд Украйн даяар болсон довтолгооны улмаас 4 хүн амь үрэгдэж, 33 хүн шархаджээ. Мягмар гарагийн өглөө Киев хотын 5,600 гаруй орон сууцны барилга тоггүй, халаалтгүй болсон. Мөн нийслэлийн ихэнх хэсэгт ус тасраад байна.

Украины ерөнхийлөгч мягмар гарагт Швейцарийн Давост болох Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор төлөвлөж байсан ч шөнийн дайралтын дараа Киевтээ үлдэхээр шийдсэнээ мэдэгдсэн байна.

Мөргөлдөөн хэзээ дуусах нь тодорхойгүй байгаа тул хүмүүсийн тэвчээр туйлдаж эхэлжээ.

“Украины ард түмний тэсвэр тэвчээр энэ дайн үргэлжлэх шалтаг байж болохгүй. Энэ дайн аль болох хурдан дуусах ёстой,” гэж Гадаад хэргийн сайд Андрей Сибига мэдэгдсэн байна.

Киев хотын захиргааны мэдээлснээр даваа гарагийн шөнө 10,000 гаруй хүн, тэдний дотор 800 орчим хүүхэд метроны буудлуудад хоргоджээ. 2025 оны сүүлээр хийсэн дипломат яриа хэлэлцээ нь Оростой энхийн гэрээ байгуулах найдлага төрүүлж байсан юм. Гэвч мягмар гарагт Зеленский “АНУ болон Европын хоорондын хурцадмал байдал нэмэгдэх нь Украйны дайнаас хамгаалах чадварт сөргөөр нөлөөлж болзошгүй. Украинчуудын аюулгүй байдлын ихээхэн хэсэг нь Европ, Америкийн эв нэгдлээс хамаарна”гэж мэдэгджээ. Одоогийн байдлаар Европын түншүүд Украинд зориулан АНУ-аас пуужин худалдан авч байна.


Эх сурвалж | BBC
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22