Dark Light
Гадаад | 2026-01-21

НИСДЭГ ТЭРЭГ ГАЛТ УУЛЫН ОЙРОЛЦОО СУРАГГҮЙ БОЛЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image

Гурван жуулчин тээвэрлэж явсан нисдэг тэрэг Японы хамгийн идэвхтэй галт уулуудын нэг болох Асо уулын ойролцоо сураггүй болсон байна.

“Нисдэг тэрэг Асо хотын амьтны хүрээлэнгээс 10 минутын нислэг хийхээр хөөрсөн ч эргэж ирээгүй” тухай тус улсын цагдаагийн газраас мэдээлжээ.

Асо уулын таван оргилын нэг болох Накадаке оргилын тогоон дотор нисэх онгоцтой төстэй биетийг илрүүлсэн юм. Гэвч энэ нь алга болсон нисдэг тэрэг мөн эсэхийг хараахан батлаагүй байна.

Нисдэг тэрэгний 64 настай нисгэгч нь 40 жилийн туршлагатай ахмад нисгэгч байсан гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээллээ. Түүнтэй хамт зорчиж явсан зорчигчид нь Тайванийн харьяат нэг эрэгтэй, нэг эмэгтэй байжээ. Алга болсон нисдэг тэрэг АНУ-д үйлдвэрлэсэн “Robinson R44” загварынх бөгөөд тухайн өдөр хийж байсан гурав дахь нислэг нь байсан юм. Өмнөх хоёр нислэгт ямар нэгэн асуудал гараагүй гэж нисдэг тэрэгний оператор мэдэгджээ.

Мягмар гарагт Накадаке орчмоор үүлэрхэг байсан тул эрэн хайх ажиллагааг түр зогсоож, лхагва гарагийн өглөө дахин эхлүүлсэн байна.

2024 онд “Takumi Enterprise” компанийн Асо уул дээгүүр нисэж байсан нисдэг тэрэг ослын буулт хийж, онгоцонд байсан гурван хүн гэмтэж байжээ.

Асо галт уулын өвөрмөц байгаль дээгүүрх нисдэг тэрэгний аяллууд нь Японы баруун өмнөд хэсэгт орших Кумамото мужийн аялал жуулчлалын гол цэг юм. Асо галт уул хамгийн сүүлд 2021 оны 10-р сард дэлбэрч байсан байна.


Эх сурвалж | BBC
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22