Dark Light
Гадаад | 2026-01-22

ХУУРАМЧ НИСГЭГЧИЙН ҮНЭМЛЭХЭЭР ОЛОН УДАА ҮНЭГҮЙ ЗОРЧСОН ХЭРЭГ ГАРЧЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image

Канадын иргэн Даллас Покорник өөрийгөө нисгэгч, бүхээгийн ажилтны дүр эсгэн, дөрвөн жилийн хугацаанд хэдэн зуун удаа үнэгүй нислэг хийсэн хэрэгт буруутгагджээ.

Прокуроруудын мэдээлснээр, 33 настай, Торонтод төрсөн Покорник нь АНУ-ын агаарын тээврийн компаниудаар үнэгүй зорчихын тулд хуурамч ажилтны үнэмлэх хийж ашигласан байна. “Нэг удаа тэрээр нисгэгч биш, нисгэгчийн үнэмлэх ч байхгүй хэр нь онгоцны бүхээг доторх “jump seat” буюу нисгэгчдэд зориулсан суудалд суух хүсэлт гаргаж байсан байна” гэж шүүхийн баримтад дурджээ.

Покорникийг Панам улсаас АНУ-д шилжүүлэн авчирч, түүнд цахим залилангийн хэрэг үүсгээд байна.

Шүүхийн баримт бичгүүдэд дурдсанаар, уг хэрэг нь 2002 онд гарсан Леонардо Ди Каприогийн тоглосон Catch Me If You Can кинотой тун төстэй. Уг кинонд FBI-аас зугтаж яваа өсвөр насны хүү нисгэгчийн дүр эсгэн дэлхийгээр тойрон нисдэг тухай гардаг.

Покорник 2017-2019 онд Канадын нэгэн агаарын тээврийн компанид нислэгийн үйлчлэгчээр хууль ёсоор ажиллаж байсан ч уг залилангийн үед ямар ч агаарын тээврийн компанид харьяалалгүй байжээ. “Ажиллахаа больсноосоо хойш, хуурамч үнэмлэх ашиглан АНУ-ын гурван агаарын тээврийн компанийн нисгэгч, нислэгийн үйлчлэгч нарт зориулсан суудлуудаар үнэгүй зорчсон” гэж прокурорууд мэдэгдсэн байна.

 “Хэрэв гэм буруутай нь тогтоогдвол Покорник 20 жил хүртэлх хорих ял, 250,000 ам.долларын торгууль төлнө” гэж АНУ-ын Хууль зүйн яам мэдэгдэв.


Эх сурвалж | BBC
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22