Dark Light
Гадаад | 2026-01-25

ИТАЛИ ШВЕЙЦАРТ ЭСЭРГҮҮЦЭЛ ИЛЭРХИЙЛЖ, ЭЛЧИН САЙДАА ЭРГҮҮЛЭН ТАТЛАА

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image
Фото зургийг | “Le Constellation” баарны эзэд болох Жак Морэтти болон түүний эхнэр Жессика /AFP/

Швейцарт Шинэ жилийн өдөр уушын газарт гарсан, олон хүний амь үрэгдсэн галын хэргийн сэжигтэн тус уушын газрын эзнийг батлан даалтаар сулласан шийдвэртэй холбогдуулан Итали улс албан ёсоор эсэргүүцэл илэрхийлж, Швейцар дахь Элчин сайдаа эргүүлэн татсан байна. Шүүхийн энэхүү шийдвэр нь хоёр улсад асар их шүүмжлэл дагуулжээ.

Кранс-Монтана дахь “Le Constellation” баарны эзэд болох Жак Морэтти болон түүний эхнэр Жессика нарыг 40 хүний амь насыг хохирсон, 100 гаруй хүн (тэдний ихэнх нь өсвөр насны хүүхдүүд) шархадсан галын хэрэгтэй холбоотойгоор болгоомжгүй байдлаас үүдэн хүний амь хохироосон хэрэгт сэжиглэн мөрдөн шалгаж байна. Жак Морэттиг нэгдүгээр сарын 9-нд баривчилсан боловч баасан гарагт батлан даалтаар суллажээ.

Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелони мэдэгдэл хийхдээ Морэттиг сулласан явдлыг “хохирогчдын доромжилсон хэрэг, мөн тэдний гэр бүлийг доромжилсон үйлдэл” гэж хатуу шүүмжилсэн байна.

Галын улмаас амиа алдсан 6 хүн Итали иргэн байсан бөгөөд шархадсан 10 хүн мөн Итали улсын иргэд байжээ.

 “Итали улс даяар үнэн ба шударга ёсыг шаардаж байгаа бөгөөд энэхүү гамшгийн дараа хохирогчдын ар гэрийн зовлон шаналал, хүлээлтийг бүрэн харгалзсан арга хэмжээ авахыг шаардаж байна” гэж мэдэгдэлд дурджээ.

Мөн Мелони, Таяни нар Италийн Элчин сайд Жан Лоренцо Корнадог Ромд буцан ирж, цаашид ямар арга хэмжээ авахыг тодорхойлохыг үүрэг болгосон байна.

“Шархан дээр давс цацсан хэрэг” хэмээн амиа алдсан өсвөр насны охины аав хэлэв

Морэттиг батлан даалтаар суллахдаа ойролцоогоор 256,000 ам.доллар төлөх, мөн өдөр бүр цагдаагийн хэлтэст ирж бүртгүүлэх нөхцөл тавьжээ.

Галын хэргийн хохирогчид болон тэдний гэр бүлийг төлөөлж буй өмгөөлөгчид нотлох баримт алга болохоос айж буйгаа илэрхийлсэн байна.

“Энэ бол хэзээ ч эдгэхгүй шархан дээр давс цацаж буйтай адил зүйл,” хэмээн 16 настай охин Киарагаа галд алдсан Андреа Костанцо Италийн сонинд өгсөн ярилцлагадаа хэлжээ.

Морэттигийн гэр бүл эмгэнэлт явдалд гүнээ харамсаж буйгаа илэрхийлж, прокуроруудтай бүрэн хамтран ажиллана гэдгээ мэдэгдсэн байна. Жак Морэтти суллагдсаны дараа тэдний өмгөөлөгчид “эрх баригчдаас тавьсан бүх шаардлагыг цаашид ч биелүүлэн ажиллана” гэж мэдэгдэл хийжээ.


Эх сурвалж | CNN
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07