Dark Light
Гадаад | 2026-01-25

ХЯТАДЫН АРМИЙН ДЭД ГЕНЕРАЛ МӨРДӨН ШАЛГАГДАЖ ЭХЭЛЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image

Хятадын Батлан хамгаалах яамнаас Хятадын зэвсэгт хүчний дэд генерал “ноцтой сахилгын болон хууль зүйн зөрчил” үйлдсэн байж болзошгүй хэмээн мөрдөн шалгагдаж эхэлснийг мэдээллээ.

Төв Цэргийн Зөвлөлийн (ТЦЗ) хоёр дэд генерал Жан Юошя (Zhang Youxia) нь олон жилийн турш үргэлжилж буй цэргийн өндөр албан тушаалтнуудын эсрэг цэвэрлэгээнд өртсөн хамгийн сүүлийн хүн боллоо. Тус зөвлөл нь Хятадын хамгийн хүчирхэг цэргийн байгууллага юм.

Эдгээр цэвэрлэгээ нь нэг талаар армийг шинэчлэх, нөгөө талаар Төв Цэргийн Зөвлөлийг удирддаг Хятад улсын ерөнхийлөгч Ши Жиньпинд үнэнч байдлыг баталгаажуулах зорилготой гэж шинжээчид үзжээ. Мөн 2012 онд Ши Жиньпин засгийн эрхийг авснаас хойш 200,000 гаруй албан тушаалтныг шийтгэсэн өргөн хүрээний авлигын эсрэг кампанит ажлын нэг хэсэг юм.

Төв Цэргийн Зөвлөлийн өөр нэг гишүүн болох Лю Жэньли (Liu Zhenli) мөн Хятадын эрх баригч Коммунист намын зүгээс мөрдөн шалгагдаж эхэлсэн талаар Батлан хамгаалах яамны мэдэгдэлд дурджээ. Лю нь ТЦЗ-ийн Нэгдсэн штабын газрын дарга, өөрөөр хэлбэл зэвсэгт хүчний ерөнхий штабын даргын үүрэг гүйцэтгэдэг хүн юм. Төв Цэргийн Зөвлөл нь Хятадын цэргийн хамгийн дээд байгууллага билээ.

Мэдэгдэлд тухайн албан тушаалтнууд яг ямар зөрчил гаргасан талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.

Өнгөрсөн оны аравдугаар сард Коммунист нам Төв Цэргийн Зөвлөлийн дэд дарга Хэ Вэйдун (He Weidong)-ыг намаас хөөж, түүний оронд зөвлөлийн гишүүн Жан Шэнмин (Zhang Shengmin)-ийг томилсон билээ.


Эх сурвалж | CNN
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07