Dark Light
Гадаад | 2026-01-25

ТРАМП КАНАД УЛСАД 100%-ИЙН ТАТВАР НОГДУУЛНА ГЭЖ СҮРДҮҮЛЭВ

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Канад улс Хятадтай худалдааны хэлэлцээр байгуулбал Канадын бүх бараа бүтээгдэхүүнд 100 хувийн татвар ногдуулна гэж сүрдүүллээ.

“Хэрэв Канад Хятадтай гэрээ хийвэл АНУ-д орж ирж буй Канадын бүх бараа, бүтээгдэхүүнд нэн даруй 100 хувийн татвар ногдуулна,” хэмээн Трамп “Truth Social”-д бичжээ.

Трампын энэ нийтлэлд яг ямар хэлэлцээрийг хэлж буй нь тодорхойгүй байна. Харин өнгөрсөн долоо хоногт Канадын Ерөнхий сайд Марк Карни Хятадтай стратегийн түншлэл байгуулж, зарим татварыг бууруулахаар тохиролцсон гэдгээ зарласан юм.

Карни мөн “их гүрнүүдийн” эдийн засгийн шахалтад өртөж буй “дунд хэмжээний улсууд” нэгдэх хэрэгтэй гэж уриалсан ч Трампын нэрийг шууд дурдаагүй юм. Трамп үүний хариуд “Канад бол АНУ-ын ачаар л оршин тогтнодог улс” хэмээн мэдэгдсэн байна. Мөн АНУ-ын ерөнхийлөгч Канад улсыг өөрийн шинээр байгуулсан “Энхийн зөвлөл”-д нэгдэх урилгаасаа хасжээ.

Трамп нийгмийн сүлжээндээ Карни Канад улсыг Хятадын барааг АНУ руу нэвтрүүлэх “дамжин өнгөрөх боомт” болгоно гэж бодож байвал “тэр эндүүрч байна” хэмээн бичсэн байна.

АНУ нь Канадын хамгийн том худалдааны түнш бөгөөд Трампын татварын тогтворгүй бодлогоос үүдэн Канад АНУ-аас хараат байдлаа багасгахыг эрмэлзэж байгаа юм.

Өнгөрсөн долоо хоногт Карни БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпинтэй байгуулсан тохиролцооны хүрээнд Хятад улс Канадын “канола” тосонд ногдуулж байсан 85 хувийн татварыг 3-р сар гэхэд 15 хувь болгон бууруулна. Харин Канад Хятадын цахилгаан автомашины татвар 100 хувь байсныг 6.1 хувь болгон бууруулна гэж тохиролцжээ.

 


Эх сурвалж | BBC
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07