Алдарт хаданд авирагч 40 настай Алекс Хоннольд Тайванийн нийслэл дэх дэлхийн хамгийн өндөр барилгуудын нэг болох Тайбэй 101 давхар тэнгэр баганадсан барилга руу олсгүй авиралт хийлээ.
Netflix-ээр шууд дамжуулсан энэхүү авиралт нийтдээ нэг цаг хагас орчим үргэлжилсэн байна.
Калифорни мужид төрж өссөн Хоннольд 11 настайгаасаа авиралт хийж эхэлжээ. Тэрээр 2017 онд Йосемитийн 3,000 фут өндөр Эл Капитан руу олсгүй авирч байсан юм. Энэхүү үйл явдал нь 2019 онд “Шилдэг баримтат кино” номинацид Оскар хүртсэн “Free Solo” киноны гол хэсэг болсон юм.
|
Эх сурвалж
| NBC NEWS
|
Б.ЭНХЗАЯА








Гадаад








