Индонезийн албаныхны мэдээлснээр Баруун Ява мужид болсон хөрсний нуралтын улмаас 7 хүн амиа алдаж, 80 гаруй хүн сураггүй алга болсон байна.
Хөрсний нуралт нь нийслэл Жакарта хотоос зүүн өмнө зүгт орших Баруун Бандунг бүсэд хэд хоног үргэлжилсэн их хэмжээний хур тунадасны дараа болжээ.
Индонезийн Гамшгаас хамгаалах агентлаг “Хөрсний нуралтаар орон сууцны бүсийг шороо, чулуу дарж, хүний амь нас хохирч, оршин суугчдад хүндрэл учруулж, 30 гаруй байшин нурсан” гэж мэдэгдсэн байна.
Мөн бүс нутгийн хэмжээнд үер, хөрсний нуралт болон цаг агаарын эрс тэс үзэгдлийн сэрэмжлүүлэг зарласан хэвээр байна.
Үндэсний эрэн хайх агентлагийн харилцаа холбооны дарга Абдул Мухаригийн мэдээлснээр, 20 гаруй хүнийг аюултай бүсээс нүүлгэн шилжүүлжээ.
|
Эх сурвалж
| BBC
|
Б.ЭНХЗАЯА








Гадаад








