АНУ даяар цасан шуурга шуурсны улмаас хэдэн зуун мянган айл өрх цахилгаангүй болж, нислэгүүд цуцлагдан, замууд хаагдаад байна.
Үндэсний Цаг уурын албаны (NWS) мэдээлснээр Техасаас Нью-Инглэнд хүртэлх өргөн бүсэд цас, мөс, нойтон цас орж, “амь насанд аюултай” нөхцөл байдал хэд хоног үргэлжлэх төлөвтэй байна.
Луизиана мужид 2 хүн, Техаст 1 хүн осгож нас барсан нь цасан шуургатай холбоотой гэж мужийн эрүүл мэндийн байгууллагаас мэдэгдсэн.
Мөн 1 сая гаруй айл өрх цахилгаангүй болж, 10,000 гаруй нислэг цуцлагдсан байна. Виржиниа мужид цас орж эхэлснээс хойш 200 гаруй авто осол бүртгэгдсэн тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.
Дакота, Миннесота зэрэг хойд мужууд өвөлдөө хасах температуртай байдаг ч Техас, Луизиана, Теннесси зэрэг мужуудад улирлын дунджаас 15–20°C-аар доогуур эрс хүйтрэх нь ховор үзэгдэл юм.
|
Эх сурвалж
| BBC
|
Б.ЭНХЗАЯА








Гадаад







