Dark Light
Гадаад | 2026-01-26

ЯПОН УЛС ХЯТАД РУУ ПАНДАГ НЬ БУЦААЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image

Япон дахь сүүлийн 2 пандаг Хятад руу буцаан илгээж байгаатай холбогдуулан ням гарагт олон мянган хүн амьтны хүрээлэнг зорьжээ. Панданууд мягмар гарагт эх орондоо буцах юм.

Токиогийн Уэно амьтны хүрээлэнд хүмүүс Сяо Сяо, Лэй Лэй нэртэй ихэр пандаг сүүлийн удаа харахын тулд 3 цаг гаруй дугаарлаж зогссон байна.

Японы Ерөнхий сайд Санаэ Такаичи “Хэрэв Хятад улс Тайвань руу халдвал цэргийн хүчээр оролцоно” гэж мэдэгдсэний дараа 2 орны харилцаа огцом мууджээ.

2 пандаг буцааснаар Япон улс 1972 оноос хойш, өөрөөр хэлбэл хоёр улс дипломат харилцаатай болсноос хойш анх удаа пандагүй болох юм.

БНХАУ 1949 оноос хойш пандаг олон улсын түншүүд болон өрсөлдөгч орнуудад найрсаг харилцааны бэлгэдэл болгон бэлэглэж ирсэн. Гэхдээ гадаад орнуудад зээлдүүлсэн бүх панда, гадаадад төрсөн панда ч Хятадын өмч хэвээр байдаг. Харин хүлээн авагч орнууд жилд хос панда тутамд ойролцоогоор 1 сая ам.доллар төлдөг байна.

Мөн энэ сарын эхээр Хятад улс Япон руу экспортлох ховор элементтэй холбоотой бүтээгдэхүүний хязгаарлалтыг чангатгасан юм.


Эх сурвалж | BBC
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07