Их Британи болон Европын 9 улс Хойд тэнгист далайн салхин эрчим хүчний сүлжээ байгуулахаар хэлэлцээрт хүрч, нефть, хийн бүсийг “цэвэр эрчим хүчний нөөц сан” болгохоор тохиролцлоо.
Эдгээр орнууд далайд салхин цахилгаан станц барьж, өндөр хүчдэлийн усан доорх кабелиар олон улсыг шууд холбох юм. Энэхүү станц нь нийт 143 сая айл өрхийг цахилгаанаар хангах хэмжээний 100 гигаватт салхин эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай.
“Хамбургийн тунхаглал”-д тусгагдах энэхүү хэлэлцээрт Их Британи, Бельги, Дани, Франц, Герман, Исланд, Ирланд, Люксембург, Нидерланд, Норвегийн эрчим хүчний сайд нар гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
|
Эх сурвалж
| The Guardian
|
Б.ЭНХЗАЯА








Гадаад







