Филиппин улсын өмнөд эргийн ойролцоо 350-аас гаруй зорчигч, багийн гишүүдтэй явсан хөлөг онгоц живсний улмаас 15 хүн амиа алджээ.
Ачаа болон зорчигч тээврийн зориулалттай уг онгоц Филиппиний өмнөд эх газар Минданаогоос баруун өмнө зүгт орших Жоло арал руу явж байхдаа осолдсон байна.
Филиппины Эргийн хамгаалалтын албаны хэвлэлийн төлөөлөгч Ноеми Каябяб “Амьд гарсан хүмүүсийн ярианаас үзэхэд тухайн бүсэд ус ширүүн байсан” гэж AFP агентлагт ярилцлагадаа дурджээ.
|
Эх сурвалж
| BBC
|
Б.ЭНХЗАЯА







Гадаад








