Канадтай хоёр талын эдийн засаг, худалдааны асуудлыг зохицуулах хүрээнд хийж буй хэлэлцээрүүд нь аль нэг гуравдагч улсад хамааралгүй гэж Хятадын Гадаад хэргийн яам мэдэгдлээ.
Энэ нь Трамп Канад улсыг Хятадтай худалдааны хэлэлцээрээ хийвэл 100 хувийн татвар ногдуулна гэж сүрдүүлсний дараах хариу мэдэгдэл юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп амралтын өдрүүдээр дээрх тарифын заналхийллийг дэвшүүлж, хэрэв Канад Хятадтай худалдааны хэлэлцээр байгуулбал тус улсын аюулгүй байдалд эрсдэл учруулна гэж Канадын Ерөнхий сайд Марк Карнид анхааруулсан байна.
Карни энэ сард Хятад улсад айлчилж, Канадын канола тосонд тавьсан татварыг багасгах урьдчилсан худалдааны тохиролцоонд хүрсэн юм.
|
Эх сурвалж
| Reuters
|
Б.ЭНХЗАЯА








Гадаад







