Дэлхийн хамгийн алдартай контент бүтээгчдийн нэг IShowSpeed Баруун Африкийн Гана улсын паспорт авахаар болжээ.
Гана улсын Гадаад хэргийн сайд IShowSpeed-ийн айлчлалын дараа түүнийг “үнэ цэнтэй элч төлөөлөгч” гэж, түүний паспортын хүсэлтийг албан ёсоор баталснаа зарлав. “Speed Does Africa” нэртэй энэхүү аяллыг дэлхий даяар сая сая хүн үзсэн бөгөөд Африк тивийн талаарх хэвшмэл ойлголтыг эвдэж, олон төрлийн соёлыг дэлхийд таниулсан хэмээн сайшаагдаж байна.
21 настай, Даррен Уоткинс Жр буюу IShowSpeed нь YouTube дээр 50 сая гаруй дагагчтай юм. Forbes-оос гаргасан тооцооллоор түүний хөрөнгө ойролцоогоор 20 сая ам.доллар гарчээ.
2024 онд Гана улс 500 гаруй хүнд иргэншил олгосон бөгөөд тэдний ихэнх нь Африк-Америкчууд байсан. Тэдний дунд домогт дуучин Стиви Уандер багтжээ. Мөн Баруун Африкийн бусад улсууд боолын худалдааны үеэр Америк-д очсон хүмүүсийн удамд харьяалал олгох бодлого хэрэгжүүлсээр байна.
|
Эх сурвалж
| BBC
|
Б.ЭНХЗАЯА







Гадаад









