Meta компанийн гүйцэтгэх захирал Марк Зукерберг энэ жил хиймэл оюун ухаан (AI)-ы төслүүдэд зарцуулах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.
Санхүүгийн шинжээчидтэй хийсэн уулзалтын үеэр Meta компани энэ жил нийтдээ 135 тэрбум ам.доллар хүртэлх зардал гаргахаар төлөвлөж байгаагаа хэлсэн байна. Үүний ихэнх нь AI-тэй холбоотой дэд бүтцэд зориулагдана. Энэ нь өнгөрсөн жил AI төсөл болон дэд бүтцэд зарцуулсан 72 тэрбум ам.доллароос бараг хоёр дахин их үнийн дүн юм.
Зукерберг “2026 он бол AI бидний ажиллах арга барилыг эрс өөрчлөх жил болно” гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
Эдгээр мэдэгдлийн дараа Meta-ийн хувьцааны ханш 6.5 хувиар өссөн байна.
|
Эх сурвалж
| BBC
|
Б.ЭНХЗАЯА







Гадаад









