Dark Light
Гадаад | 2026-02-03

ХАРВАРДААС 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ХОХИРОЛ НЭХЭМЖИЛНЭ

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image

Доналд Трамп өөрийн засаг захиргаа Харвардын их сургуультай үргэлжилж буй маргааны хүрээнд тус сургуулиас 1 тэрбум ам.доллар нэхэмжлэхээр болсноо зарлалаа.

Трамп “Truth Social”-д нийтэлсэн бичвэртээ Харварын их сургуулийг New York Times-д “худал мэдээлэл өгсөн” гэж буруутгав.

Өнгөрсөн оны 4-р сард Трамп Харвардад олгогдож байсан ойролцоогоор 2 тэрбум ам.долларын судалгааны тэтгэлгийг цуцалж, холбооны санхүүжилтийг царцаасан.

Үүний хариуд Харвард засгийн газрыг шүүхэд өгч “ямар ч засгийн газар хувийн их сургууль юу заах, хэнийг элсүүлэх, хэнийг ажилд авах, ямар чиглэлээр судалгаа хийхийг заах ёсгүй” гэж мэдэгджээ.

АНУ-ын холбооны шүүх санхүүжилтийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгож, засгийн газар их сургуулийн үг хэлэх эрхийг зөрчсөн гэж дүгнэсэн байна.

Цагаан ордноос уг “буруу шийдвэр”-ийг нэн даруй эсэргүүцэн давж заалдана гэж мэдэгдэж, Харвард цаашид тэтгэлэг авах эрхгүй хэвээр үлдэнэ гэж хэлжээ. Трамп “Бид одоо 1 тэрбум ам.долларын хохирол нэхэмжилж байна, цаашид Харвардын их сургуультай ямар ч хэлбэрээр харилцахыг хүсэхгүй байгаа” гэж мэдэгдсэн юм. Тэрээр Харвардыг “хууль бус үйлдлүүд” хийсэн гэж буруутгасан ч яг ямар хуулийг зөрчсөн талаар тодорхой тайлбарлаагүй байна.

 


Эх сурвалж | BBC
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00