Ерөнхий сайд Санае Такайчигийн тэргүүлсэн Либерал Ардчилсан Нам (ЛДН) түүхэн ялалт байгуулсны дараа Японы хувьцааны зах зээл огцом өсч, шинэ дээд түвшинд хүрлээ.
Ням гарагт болсон сонгуулиар доод танхимын 465 суудлын 316-г нь авч, 1947 онд парламент одоогийн хэлбэрээрээ байгуулагдсанаас хойш анх удаа нэг нам гуравны хоёроос дээш суудал эзэлсэн тохиолдол болов. Эвслийн түнш Японы Инновацийн Нам 36 тойрогт ялалт байгуулснаар эвслийн нийт суудал 352-т хүрчээ.
Сонгуулийн дараахан Nikkei 225 индекс 5 гаруй хувь өсч, түүхэндээ анх удаа 57,000 нэгжийн босгыг богино хугацаанд давсан байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Такайчид баяр хүргэж, сонгуулийн өмнө түүнийг дэмжих нь “нэр төрийн хэрэг” хэмээн Truth Social-д бичсэн юм.
Такайчи өнгөрсөн аравдугаар сард албан тушаалд орсноосоо долоо хоногийн дараа Трампыг Токио хотод айлчлах үеэр нь улаан хивсээр угтан авч байсан нь түүний анхны томоохон дипломат үйл явдал байв. Ирэх гуравдугаар сард Трамптай уулзах зорилгоор Вашингтонд айлчлахаар төлөвлөж байна.
|
Эх сурвалж
| BBC
|
Б.ЭНХЗАЯА








Гадаад







