АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп “Бүрэн нөхөн төлбөр авах хүртэл АНУ, Канадын хоорондох шинэ гүүрийг нээхгүй" гэж анхааруулжээ.
Төслийн албан ёсны вэбсайтад дурдсанаар гүүрийг Канадын засгийн газар бүрэн санхүүжүүлж байгаа боловч ашиглалтад орсны дараа Канад болон Мичиган мужийн хамтын нийтийн өмч болох юм.
Канад улсаас мэдээлснээр уг төсөлд нийт 6.4 тэрбум канад зарцуулсан байна.
Трамп мөн хоёр улсын хооронд үүсээд буй худалдааны маргааныг онцлон, “Канадын сүүн бүтээгдэхүүнд ногдуулж буй татвар олон жилийн турш хүлээн зөвшөөрөгдөхгүй байсан” гэж мэдэгджээ.
Одоогоор Канадын захиргаа, Онтарио мужийн Ерөнхий сайдын алба болон Детройт хотын захирагчийн албаас тайлбар өгөх хүсэлтэд хариу өгөөгүй байна.
|
Эх сурвалж
| BBC
|
Б.ЭНХЗАЯА








Гадаад









