Нью-Йорк хотод хэт хүйтэн цаг агаарын улмаас нийт 18 хүн амиа алджээ.
Нэгдүгээр сарын сүүлээс эхлэн хүйтний эрч эрс чангарч, дараалан 13 хоногийн турш 0 хэм болон түүнээс доош температур бүртгэгдсэн нь сүүлийн 60 гаруй жилийн хамгийн урт хугацаанд үргэлжилсэн хүйтний тохиолдол болсон байна.
Цаг агаар энэ долоо хоногт бага зэрэг дулаарах төлөвтэй байгаа ч дунджаас доогуур хэвээр байх юм.
Хотын Онцгой байдлын удирдлагын агентлагаас олон өдөр үргэлжилсэн хэт хүйтэн, их хэмжээний цас нь хот даяар дагуулж байгааг анхааруулсан байна. Тухайлбал, хайлж буй цас, мөс барилга байгууламжаас гэнэт унах, мөн гудамж, явган хүний зам шөнийн цагаар дахин хөлдөх аюултайг сэрэмжлүүлжээ.
|
Эх сурвалж
| BBC
|
Б.ЭНХЗАЯА








Гадаад








