Доналд Трампын Канадад ногдуулсан татварыг эсэргүүцсэн тогтоолыг баталжээ.
Трамп санал хураалтын өмнө Truth Social-д “Татварын эсрэг санал өгсөн Бүгд Найрамдахчууд анхан шатны сонгуульд “ноцтой үр дагавар” амсана хэмээн анхааруулж, татвар нь АНУ-д эдийн засаг, үндэсний аюулгүй байдалд давуу байдал авчрна” гэж мэдэгдэв. Тэрээр Канад улс АНУ-ын худалдааны давуу талыг олон жил ашигласан гэж буруутгасан байна.
Гэвч уг тогтоол нь бэлгэдлийн чанартай бөгөөд татварыг бодитоор цуцлахын тулд Конгрессийн хоёр танхим баталж, ерөнхийлөгчийн гарын үсэг шаардлагатай юм.
Ардчилсан намынхан Трампын тавьсан татвар үнэ өсгөж, айл өрхүүдэд тодорхойгүй байдал үүсгэж байна гэж шүүмжилжээ.
Цагаан ордны Үндэсний эдийн засгийн зөвлөлийн дарга Кевин Хассетт “Ерөнхийлөгч татварыг цуцлахгүй” гэж мэдэгдсэн байна.
|
Эх сурвалж
| The Guardian
|
Б.ЭНХЗАЯА








Гадаад







