Dark Light
Гадаад | 2026-02-12

ШИ ЖИНЬПИН АРМИЙН ДЭЭД УДИРДЛАГАД ДАХИН ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙВ

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image

БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин цэргийн дээд албан тушаалтнуудыг огцруулсан мэдээллийг олон нийтэд өглөө.

Түүний ойрын холбоотон гэгддэг, Төв Цэргийн Зөвлөлийн (CMC) дэд дарга асан генерал Жан Юся нэгдүгээр сард “хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн” гэх шалтгаанаар албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна. Мөн генерал Лю Жэнли огцорчээ.

Ши Жиньпин илтгэлдээ өнгөрсөн жилийг “ер бусын, онцгой жил” гэж тодорхойлж, Ардын чөлөөлөх арми авлигын эсрэг тэмцэлд “хувьсгалт өөрчлөлт” хийсэн гэж мэдэгдэв.

Сүүлийн гурван жилд 14 генерал огцорсон, мөрдөн шалгагдсан гэх мэдээлэл бий. 2025 оны 10-р сард 9 өндөр албан тушаалтныг чөлөөлсөн бөгөөд үүнийг авлигатай тэмцэх ажлын нэг хэсэг гэж тайлбарлаж байсан юм.

Ши Жиньпин авлигатай тэмцэх бодлогыг засаглалынхаа гол чиглэл болгосон ч шүүмжлэгчид үүнийг улс төрийн өрсөлдөгчдийг зайлуулах хэрэгсэл гэж үзэж байна.

 


Эх сурвалж | BBC
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07